Трамп ОХУ-ыг Их долоод буцааж нэмэхийг уриалжээ

image_2025-03-31_090639000Канад улсад Их долоон орны удирдагчид хуралдаж буй. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ыг тус бүлэгт буцааж нэмэхийг даваа гарагт /2025.06.16/ уриалжээ. Трамп өмнө нь бас ингэж уриалж байсан юм. Мөн ОХУ тус бүлэгт байсан бол Украины дайн болохгүй байх байсан гэж Трамп хэлжээ.

2014 онд Крымийн хойг руу ОХУ довтолсны дараа Москваг Их наймаас хасаж, бүлэг Их долоо нэртэй болж байсан. Тэр Оросын Их наймаас хөөсөн буруутан нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар гэсэн юм. Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй өнөөдөр /2025.06.17/ уулзах төлөвтэй байгаа. Зеленскийтэй уулзахын өмнөх өдрөө Трамп ингэж хэлсэн нь анхаарал татаж буй.

АНУ, Украин болон Европын холбоо ямар нэгэн болзолгүйгээр дайныг 30 хоног зогсоохыг хүсэж байгаа. Энэ хүсэлтийг Кремль хүлээн аваагүй учир Зеленский Трампыг ОХУ-тай хатуу яриулахаар шахаж буй. АНУ-ын сенаторууд ОХУ-д шинэ хориг тавихыг дэмжсэн. Гэхдээ Трамп Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авах шинж байгаа юм. Тэр Москватай тохиролцоонд хүрч чадах эсэхийг харна гэж мэдэгдэж буй.

Эх сурвалж: The Guardian


URL: