Өнгөрсөн ням гарагаас хойш 33 хүн хэт өлсгөлөнгөөр нас баржээ
Газын зурваст хэт өлсгөлөн газар авч, цаашид олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгараад буйг хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Тус бүс нутгийн хоёр сая хүнд хүнсний хангамж хүргэхийн тулд ердөө дөрөвхөн байрлалд тусламжийн төв ажиллуулдаг боловч хангалтгүй байгаа юм. Эрүүл мэндийн яамны гаргасан тоо баримтаас үзвэл өнгөрсөн ням гарагаас хойш 33 хүн хэт өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын улмаас нас баржээ.
Харин Дэлхийн хүсний хөтөлбөр (WFP) -ийн мэдээлснээр Газын зурвас дахь хүн амын гуравны нэг нь гурваас дээшгүй өдөр хоолгүй амьдарч байгаа бөгөөд 470,000 орчим хүн өндөр түвшний өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байна гэв.

Үүнээс гадна тухайн бүс нутгийн газар тариалангийн 70 хувь дайнаас болон сүйдэж, дотоодын үйлдвэрлэл бүрэн зогссон аж. Тусламжийн хүрээнд 1,4 сая хүнсний хайрцаг тараасан гэх боловч оршин суугчдын зүгээс тун бага хэмжээний хүнс, эсвээс хоосон хайрцаг хүлээн авсан гэж мэдэгдсэн байна.
Тусламжийн төвүүд рүү очихын тулд Израиллийн армийн хяналтад байдаг бүс нутгаар дамжих шаардлагатай бөгөөд иргэд тийш хүрэх замдаа бөмдөгдөлтөд өртсөөр байгаа гэж хүний эрхийн байгууллагууд мэдээллээ.
URL:




