“Бүсээ чангалах”-ын эсрэг Францын ард түмний жагсаал

image-0ba7295b-5dbe-4754-a4c3-f3810d326d5bПарисын гудамжинд өнгөрөгч Пүрэв гарагт Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн томоохон жагсаал болжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын Ерөнхий сайдаар Себастиан Леконуг сонгоод удаагүй билээ. Улмаар шинэхэн Ерөнхий сайд төсвийн бодлого хэлэлцүүлэхдээ, “бүсээ чангалах” буюу зардлаа хэмнэж улсаа өрнөөс салгах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний хувьд хэмнэх гэдгээрээ халамж, тэтгэвэр тэтгэмж, цалин зэргийг танах тухай ярьсанд ард түмэн ундууцаж, ийн жагсахад хүрчээ.
undefined

Эсэргүүцэгчид Засгийн газар төсвийг үр ашигтай зарцуулж, үйлдвэрлэлд зориулан өрнөөс гарах боломж байхад ард түмнээ хэмнэхийг шаардаж болохгүй гэж үзэж байна. Мөн энгийн иргэдийг дээрэлхэхийн оронд хөрөнгөтнүүдээс өндөр татвар авах хэрэгтэй гэв.
undefined

Тус жагсаалд багш нар, сурагч оюутнууд, эмнэлгийн ажилтнууд, төрийн алба хаагчид зэрэг нийт 800,000 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний эсрэг 80,000 гаруй цагдаа нар хэв журмыг сахиулахаар тэмцжээ. Мөн эмийн санчид олноороо жагссан тул нийт эмийн сангийн 98 орчим хувь нь ажиллахгүй байгаа аж.
Эсэргүүцлийн улмаас зам талбай хаагдаж, зарим метро яваагүй байна. Түүнчлэн жагсагчид цагдаа нарын зөрчилдөөний улмаас зарим жижиг барилга, байшин сүйдсэн гэх мэдээ бий.
Уг асуудлаар эрх баригчид хуралдаж буй боловч одоогийн байдлаар тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Эх сурвалж: BBC, Euro News

URL: