“Симпсоныхон” бүрэн хэмжээний киноны хоёр дахь ангийг бүтээнэ

Screenshot 2025-10-06 153344“Симпсоныхон” кино нь анхны бүтээлээсээ хойш 20 жилийн дараа үргэлжлэлээрээ эргэн ирэх гэж буйг “20th Century Studios” болон “Disney” компани даваа гараг /2925.09.29/-т албан ёсоор зарлалаа.

“Fox” кино компанийн олон жил үргэлжилсэн анимейшн цуврал дээр үндэслэсэн уг кино нь Гомер, Марж болон тэдний гурван хүүхэд Барт, Лиза, Мэгги нарын амьдралыг харуулдаг. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа уг кино 2027 оны долдугаар сарын 23-нд нээлтээ хийхээр товлогджээ.

2007 онд гарсан эхний кинонд Гомер санамсаргүйгээр Спрингфилдийн усан хангамжийг бохирдуулж, улмаар аварга шилэн бөмбөлөгт тусгаарлагдсан гэр бүл, хотынхоо төлөө тэмцэж буй тухай өгүүлсэн.

 

 


URL: