Сүлжээ дэлгүүр болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн хулгайлдаг этгээдийг баривчиллаа
Нийслэлийн сүлжээ дэлгүүрүүд болон зах, худалдааны төвүүдээс гар утас, бараа бүтээгдэхүүн олон удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдийг шуурхай олж тогтоон, Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэд та бүхнийг хувийн эд зүйлдээ хянамгай байж, урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
URL:




