Алтны үнэ 4100 ам.доллар давлаа

0a3ade42-6c99-4100-a2d2-260358cfe33a-34182998b884fd45c25fa5492e5c3615d3615d17

Даваа гарагт Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр алтны үнэ түүхэндээ анх удаа 4100 ам.доллароос давлаа. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа саатсан нь үнэт металлын ханш өсөхөд нөлөөлжээ.

Өсөлтийн оргил үедээ унци алтны үнэ 4104.3 доллар хүрээд ялимгүй буурчээ.

Хөрөнгө оруулалтын өндөр түвшин, төв банкуудын эрэлт алтны үнийг өндөрт барьж буй. “Bank of America”-ийн шинжээчдийн дүгнэлтээр хөрөнгө оруулалтын эрэлт 14 хувьд хэвээр хадгалагдаж ирвэл 2026 онд алтны үнэ 5000 долларт хүрэх төлөвтэй. “Goldman Sachs” банк алтны үнэ оны эцэст 4900 ам.доллар хүрээд буурч ирэх жилийн дундаж 4525 ам.доллар хавьцаа байна гэж таамаглаж байна.


URL: