“Ашид Капитал Ассет ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нээгдлээ
“Ашид Капитал ББСБ” ХХК нь “Ашид Капитал Ассет ТЗК” ХХК-иараа дамжуулан 40.0 тэрбум төгрөгийн автомашины фидуци (Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ) бүхий зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 18 %-ийн хүүтэйгээр гаргаж байгаа бөгөөд “МИК ОССК” ХХК нь тус үнэт цаасны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж байна.
Тус ХБҮЦ-ийн анхдагч арилжаа 2025 оны 8-р сарын 7-ны өдөр нээгдэж байна.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нөхцөл:
- Нийт татан төвлөрүүлэх дүн: 40 тэрбум
- Хүү: 18% жилийн
- Хугацаа: 24 сар
- Хүүний төлөлт: Улирал тутам
- Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100,000
Андеррайтер:
TDB securities
Оролцогч талууд:
Монголын Ипотекийн Корпораци
Ulaanbaatar Securities Exchange /UBX/
RSA
MJL attorneys

URL:




