600 грамм цул алмаз 188 тонн алтаар үнэлэгджээ

e023adf710ae9473bigМанай дэлхийн хамгийн их тархмал металл хөнгөн цагаан юм. Хөнгөн цагаан газрын хөрсний шорооны 8.8 хувийг эзэлдэг гэнэ. Мөнгөлөг өнгөтэй, хөнгөн энэ металлыг эрт цагт өндөр үнээр үнэлдэг байжээ. Өнеө үед хөнгөн цагаан нь хэрэглээгээрээ төмрийн дараа орж байна. Металлуудаас хамгийн хөнгөн нь лити. Уснаас хоёр дахин хөнгөн энэ металл хутгаар хялбархан зүсэгдэж болдог ажээ. Харин хамгийн хүнд шингэн мөнгөн ус. Нэг литр мөнгөн ус 13 килограмм уснаас 13 дахин хүнд цорын ганц шингэн металл. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том цул алтыг 1872 онд Австралиас олжээ. 83.3 килограмм жинтэй олдсон уг алт харамсалтай нь хадгалагдаж чадаагүй байна. Харин хамгийн том цул мөнгийг Германы Саксоны Шнебергийн уурхайгаас олжээ. Аварга том мөнгөний жин нь 40 тонн хүрч байжээ. Мөн АНУ-аас 1000 тонн зэс, Африкийн Трансваалийн Премьер уурхайгаас 3106 карат буюу 621.2 грамм алмаз олсон нь дэлхийн хамгийн хамгийнд бүртгэгджээ. Уг алмазыг шинжээчид тухайн үед 94-188 тонн цэвэр алтаар үнэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих