Их, дээд сургуулийн номын санг шинэ номоор баяжуулна
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын салбарын шинэчлэл төсөл” -ийн хүрээнд багш бэлтгэдэг их дээд сургуулиудын номын санг шинэ номоор баяжуулахаар болжээ.
Уг ажлын хүрээнд салбарын яамнаас нэр цохсон 400 гаруй номын жагсаалт гаргасан байна. Мөн эдгээр номын зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчдийг энэ сарын 24-ний өдөр 70117104, 98989008 дугаарын утсаар холбогдох, Соёлын төв өргөө “Г” корпус, 403 тоот өрөөнд ирж уулзахыг урьж байна.
“Зохиогч ирэхдээ номын нэг хувийг авчрах ёстой. Мөн тухайн номыг худалдан авахад зохиогчийн эрхийн гэрчилгээ буюу түүнтэй адилтгах бичиг баримт, уг номыг нийлүүлж болох тухай бичгээр ирүүлсэн зөвшөөрөл, номыг худалдах эрхийн талаар зохиогчтой байгуулсан гэрээ буюу түүнтэй адилгах бичиг баримтыг хавсарган авчрах хэрэгтэй” гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Б.Буянцэнгүүн / ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:













