Голомт банк Эрдэнэт хотод салбар сүлжээгээ өргөжүүллээ
Үйлчилгээний чанар стандарт, үйл ажиллагааны тогтвортой өсөлтөөр Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд томоохон байр суурь эзэлдэг Голомт банк Орхон аймгийн төв Эрдэнэт хотод 6-р сарын 21-ний өдөр 92 дахь салбар нэгжээ албан ёсоор нээлээ.
Монгол улсын эдийн засагт гол нөлөө үзүүлж ирсэн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээрээ алдартай Эрдэнэт хотод Голомт банкны орон нутгийн хамгийн анхны салбар үүдээ нээж байсан түүхтэй.
Өнгөрсөн хугацаанд Голомт банкны 3 ч салбар нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр ийнхүү дахин нэгээр нэмэгдэж байгаа юм. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх иргэдийн санхүүгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг Голомт банкны шилдэг ажилтнууд шинэхэн салбар нэгжээрээ дамжуулан түргэн шуурхай үзүүлж ажиллах болно.
Монгол орны баруун бүсийн аймгууд руу явах болон ирэх иргэд харилцагчид Эрдэнэт хотоор дамжин өнгөрөхдөө Голомт банкны салбар нэгжүүдээр үйлчлүүлэх боломжтой.
Голомт банк салбар сүлжээнийхээ тоог ийнхүү эрчимтэй нэмэгдүүлж байгаа бөгөөд дараагийн салбар нэгжийг нийслэл Улаанбаатар хотын “Viva city” залуусын орон сууцны хороололд нээх юм.
URL:










