Наадмаар хоолны хордлогоос хол байх боломж бий

Наадам хаяанд ирлээ. Энэ үеэр Монголчууд бид баярын ширээ засан хөл хөөр болж, том жижиггүй наадмын хуушуур амтлахаар эрэлд гардаг. Сайны хажуугаар саар гэгчээр энэ их баяр хөөрийн хажуугаар харамсалтай нь зарим тохиолдолд “Хоолны хордлого” гэгч мангаа дайрах нь бий. Бид уншигчиддаа дараах зөвлөгөөг хүргэж байна.
Хүнсний ногоо, жимс жимсгэнд үүссэн мөөгөнцөр элгийг өвчлүүлэн хавдар үүсэхэд хүргэдэг Нэг газар олон жил газар тариалан эрхэлснээр тухайн газрын нь хөрсний био ялзмаг болон бусад идэвх, шим нь буурдаг аж. Иймээс хөрсний ялзмагийг дээшлүүлэх бордоог хэрэглэх замаар ургамлыг тэтгэх, ургуулах шаардлага бий болдог байна. Гэхдээ энэ нь аажимдаа хүний биед хор хөнөөл учруулдаг. Ургамалд өвчин үүсгэдэг хортон шавьж, жижиг бичил организмууд болон микро организм, вирус гэсэн үндсэн хоёр хүчин зүйл бий.
Үүнээс бактери, мөөгөнцөр нь ургамлыг илүү өвчлүүлдэг байна. Мөөгөнцөр хүний биед аплотоксин гэдэг хор ялгаруулдаг ба энэ хор нь элэг өвчлүүлж, аажимдаа хавдар үүсэх хүчин зүйл ч болдог байна. Нөгөө талаар тасалгаа болон хүлэмжинд ургадаг ургамлууд амархан өвчилдөг. Тиймээс хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан авахдаа сайтар ажиглаарай. Түүнээс гадна жимс, жимсгэнэ нимгэн хальстай бас сахар, глюкоз ихтэй учраас амархан өвчилдөг гэдгийг мартаж болохгүй.
Жимсний хадгалах хугацаа бага зэрэг өөрчлөгдөхөд л өвчилдөг. Хүмүүс төмс, хүнсний ногоог чанаж, жигнэх зэрэг хоёр дахь шатны боловсруулалт хийгээд хэрэглэдэг. Харин жимсийг зарим тохиолдолд угаахгүй хэрэглэх нь ч бий. Энэ хэнэггүй үйлдэл нь таны биед ямар ч хор хүргэж мэдэх тул анхааралтай байхад илүүдэхгүй.
Хооллох үедээ чихэрлэг шингэн бүү уу
Хоол идэх үедээ чихэрлэг шингэн уувал тэр нь ходоодонд очиж исэлдэн спирт үүсгэснээр ходоодны дотор талыг хамгаалж байдаг салст бүрхүүл бүхий давхаргыг гэмтээдэг. Үүний улмаас ходоодны шарх үүсэж ;хоолны шингэц мууддаг ажээ. Хэт чанаж болгосон хоол хүнс нь нарийн гэдсэнд ч бас сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм хоолонд амьдралын нэн хэрэгцээтэй аминдэм, фермент, эрдэс бодисууд тун бага хэмжээтэй агуулагддаг тул гэдэсний дааврын тогтолцооны хямралыг үүсгэдэг байна. Үүнээс болж хүмүүс цадахаа мэдэхгүй их идэж, огт шаардлагагүй зүйлээр ходоодоо дүүргэн сунгадаг байна.
Гэдэсний дааврын тогтолцоо ингэж гэмтсэнээр дотоод шүүрлийн хэвийн үйл явцыг алдагдуулж орхидог юм. Арван хоёр нугалаа гэдэсний үйл ажиллагаа өөрчлөгдвөл, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн бүрхүүл гэмтэж, яваандаа нойр булчирхай, өнчин тархи, хараа ч бас гэмтдэг. Хэт их хоол идэхэд бүх хоол тань шууд бүдүүн гэдсэнд очдог тул бие организм хэрэгцээт тэжээлээ авч чаддаггүй. Шингэн зүйл ихээр уувал ходоодны хүчиллэг шүүсийг угааж орхидог байна.
Ингэснээр ходоодны хүчиллэг шүүс нь арван хоёр нугалаа гэдсэнд очиж гэдэсний хамгаалах салстуудыг гэмтээж орхидог. Ходоод, гэдэсний өвчлөлийн 80 гаруй хувь нь зөвхөн ийм шалтгаанаар л үүсгэдэг аж. Бас хооллосноос хойш хоёр цагийн дараа шингэн зүйл ихээр уувал аминдэм болон эрдэс бодисууд нарийн гэдэсний ханаар шимэгдэж амжилгүй шууд ялгадас болон гадагшилдаг. Мөн энэ шалтгаанаар хүмүүс аминдэм болон эрдэс бодисын дутагдалд ордог байна.
Буруу боловсруулсан хүнс хамгийн түрүүнд ясанд нөлөөлдөг
Хэт болгож чанасан хоол хүнс бага зажлагддаг тул шүдний оролцоо багасдаг. Үүнээс гадна хэт болгосон хоол хүнс нь амны хөндийг цэвэрлэж чаддаггүй тул элдэв нян үржих таатай орчинг бүрдүүлж өгдөг аж. Мөн буруу боловсруулсан хоол хүнсэн дэх кальци бие организмд шингэц муутай байдаг тул үнэн хэрэгтээ ясанд бага очдог байна. Тэгэхээр буруу боловсруулсан хүнс хамгийн түрүүнд шүд болон ясанд нөлөөлдөг гэсэн үг.
Гэтэл метаболизмын дүнд үүссэн хүчиллэгийг саармагжуулахын тулд шаардлагатай байгаа кальциа бие организм яс болон шүднээс шимэгдүүлж авдаг байна. Энэ л шалтгаанаас болж хүний Шүд амархан “хорхойтож”, мууддаг байх нь. Мөн буруу боловсруулсан хоол хүнс нь ходоодонд хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг. Дутуу зажилагдаж, шүлсээр гүйцэд дэвтээгдээгүйн улмаас хоол нь бие организмд шингэц муутай байх төдийгүй боловсрох гэсээр ходоодон дотор багагүй хугацаагаар хадгалагдахад хүрдэг байна.
Ингэснээр ходоодны шүүрлийн ажиллагаа хэт их ачаалалтай болж хоолны шингэц муудан, ходоодны хүчил буурдаг. Уураг их, цардууллаг гээд хоёр өөр төрлийн хоол хүнсийг нэг доор зэрэг идсэн үед шингэх боломжгүй хольц ходоодонд үүсдэг байна. Үнэндээ бол уураг нь ходоодонд, харин цардуул нь амны хөндийд боловсрогдсоны дараа сая гэдсэнд очдог гэнэ. Гэтэл шингэц тааруу энэ хольц нь өөрийнхөө задралаас үүссэн хорт бодисоороо элгийг хордуулдаг байна.
Ямар хоол өтгөн хаталтыг бий болгодог вэ
Чанасан, тунгаасан хоол хүнс байнга хэрэглэх нь ялзрамтгай бичил орчинг үүсгэдэг. Эдгээр ялзарсан хоол хүнсний үлдэгдлүүд нь цусанд шимэгдэн орж, бидний бие организмыг хордуулан өтгөн хаталтыг үүсгэдэг байна. Ердийн болон ногоотой хагас шингэн хоолыг хэрэглэхэд хангалттай шүлс ялгардаггүй тул цусыг шүлсний булчирхайнуудаар нэвтрүүлэн цэвэрлэх үйл явц явагдахгүй бас хангалттай хэмжээний хамгаалах бодис ч үүсдэггүй гэнэ. Ингэснээр цусанд эргэлдэж байгаа хорт бодисуудыг гадагшлуулдаг арван хоёр нугалаа гэдэс гэмтэж өвчилдөг.
URL:













