Интернэтээр худал хуурамч зүйл тараах гэмт ажиллагаанд цохилт өгнө
Интернэтээр цуу яриа тараах зэрэг хууль бус ажиллагаа газар авч байгаатай холбогдуулан ХНАХЯ иргэдийн мэдүүлгийн дагуу орон даяар тусгай ажиллагаа өрнүүлж, интернетээр цуу яриа тараах зэрэг хууль бус компанит ажиллагаанд хүчтэй цохилт өгөхөөр боллоо.
Саяхан Бээжин хотын цагдаагийн газар иргэдийн мэдүүлгийн дагуу интернетээр цуу яриа зориуд тараан, бусдын нэр хүндэд халдаж, хууль бусаар мөнгө завшсан зуучлалын компанийг илрүүлсэн байна. Тус компани урт хугацааны туршид интернетээр худал мэдээлэл цацаж, бодит явдлыг зориуд гуйвуулан, үнэн худлыг хутган, хар цагааныг зөрүүлж, бусдын бичсэн зүйлийг дураар устган, интернет хаягаар холбогдох зэрэг арга хэлбийг ашиглан, хууль бусаар мөнгө завшиж, интернет сүлжээний хэвийн байдлыг ноцтой алдагдуулжээ.
Бээжин хотын НАХ газрын холбогдох хариуцлагатан хэлэхдээ, интернет орчин олон нийтэд харъяалагдах учир интернет харилцааг хуулиар зохицуулах ёстой, сайт ашиглагчид хууль дүрмээ сайтар сахих хэрэгтэй гэжээ.
\Ч.Гантөмөр орчуулав\
china radio
URL:













