Гайхалтай…

index5нхаөэжБи оюутан байхдаа дуулсан хоёр онигоо ч гэхэд хаашаа юм оюун ухааны энгийн нэгэн хоржоонтой гайхалтай энгийн сэтгэлгээг эрхэм тантай хуваалцмаар санагдлаа.

Нэг найз маань надад ярьж єгсєн жаахан дэгсдvvлэгтэй ч надад маш их зvйлийг бодогдуулсан нэгэн зvйлийг єгvvлье.

-Дэлхийн банкнаас дэлхий даяар бэлгэвчний хамгийн энгийн ойлгомжтой хvртээмжтэй бас хямд тєсєр реклам хийх уралдааныг зарлав. Шагнал нь мэдээж чамгvй их доллар. Энд дэлхийн єнцєг булан бvрээс реклам сурталчилгааны агентлаг студи компани оролцжээ. Зvсэн бvрийн кино, єгvvллэг, ном зохиол, товхимол, зурагт хуудас, уран зураг, зохиомж, баримал хєшєє ирж ээ.

Гэхдээ эдний аль нь энд тvрvvлээгvй бєгєєд хамгийн хачирхалтай нь нэгэн оюутны завсарлагааны 5 хан миунтанд ганц бичгийн цаасан дээр гараараа сараачсан бvтээл эцсийн ялагчаар тодорсон байна.  Тухайн оюутан тэрхvv ганц хуудас цаасан дээр чухам юу бичээд илгээсэн байв? Цагаан цаасны дээд талд дэлхийг хамарсан хvйтэн дайны дvр зургийг vзvvлсэн vхэл цус бvхий харандаагаар таталсан зураг байсан бєгєєд голд нь Адольф Гитлерийг дvрсэлжээ. Тэгээд доор нь *Хэрэвээ тэр орой Гитлерийн эцэг эх бэлгэвч хэрэглэсэн бол дэлхий дээр 50 сая хvн амь vрэгдсэн дэлхий нийтийг хамарсан аймшигт дайн гарахгvй байж болох байсан* гэж бичсэн байж ээ. Гайхалтай… Надад єєр хэлэх vг олдоогvй. Сайхан чєлєєтэй бас энгийн сэтгэж!

 

Би бас нэгэн аймар онигоо уншсан аа ерєєсєє мардаггvй юм…

-НYБ-аас Африкийн орнуудад нvvрлээд байгаа их єлсєглєн гуйланчлалыг газар дээр нь харж сурвалжилж ирэх сэтгvvлчдийн баг илгээжээ. Мэдээж тэдний дунд мєн хамгийн оновчтой мєн олон нийтэд хvрэхээр нийтлэл нэвтрvvлэг сурвалжлага фото хийж ирэх уралдааныг зарлажээ. Тэнд очсон орон орны сэтгvvлч сурвалжлагч зураглаач зурагчин нар єлсєглєнд нэрвэгдсэн ард олон, тураалтай хvvхдvvд гээд нvд хальтрам дvр зургийн єєр єєрийн єнцєгєєс буулган авч дэлхий нийтэд хvргэж ээ. Гэхдээ энд нэгэн зурагчиний авсан ганцхан хар цагаан фото зураг л хамгийн хамгийнаар шалгарч хvмvvст хамгийн ихээр хvрчээ.

-Тус зурган дээр тураалд орсон vхлvvт хар жаал цааш харан хэвтэх бєгєєд бєгсийг нь аалзны тор хэрсэн байх аж…

Энэнээс єєр єлсєглєнг яаж илэрхийлэх бил ээ! Аймшигтай эмгэнэлтэй нєгєє талаар инээд ч хvрч болох юм. Инээд заримдаа нулимсаас гашуун vхлээс айшигтай байх нь энэ ажгуу.

 

/Б.Мөнхдөл/2007


URL:

Сэтгэгдэл бичих