ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭХ ЖАЯГ

ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭХ ЖАЯГ
Бидний амьдралыг цэцэггүйгээр төсөөлөх аргагүй. Цэцгийн тухай үлгэр, домог зохиож, цэцгийн баглаа хийх заншил, өргөн барих дүрэм журам бий болж, батажсан юм. Энэ бүхэн нь эцсийн дүнд орчин үеийн цэцгийн дэг жаягийн үндэс болжээ. Үнэндээ бол ийм дэг жаягийн дүрэм болон ерөөс дэг жаяг нь өөрөө бүхэлдээ уян хатан бөгөөд цаг хугацаа, нийгмийн хөгжлийн явцад өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн цэцэгний дэг жаягийн үндсэн дүрмийг танд танилцуулж байна.
Сарнайг дэлбээлэхэд бэлэн болсон нахиатай нь бэлэглэдэг. Амараиллис, цахирмаа цэцгийг ширхэгээр нь бэлэглэдэг. Герберийг навчгүйгээр тайрч авдаг, тиймээс ийм цэцгийн баглаанд ногоон навч заавал нэмж өгөх ёстой.
Айлд орохын өмнө гялгар уут болон цаасыг цэцэгнээс авах юмуу цэцгийн талыг ил гаргах хэрэгтэй, харин хэрвээ гялгар цаас нь чимэглэл болж байгаа бол, баглаа цэцгийг боолттой нь байлгаж болно.
Эрэгтэй хүн эхлээд цэцгийг зүүн гартаа барьж, мэндчилсний дараа баруун гартаа шилжүүлэн, эзэгтэйд зөв гараараа өгнө.
Хэрвээ эмэгтэй хүн эрэгтэйг дагалдан яваа бол, хатагтай нарыг бие биетэйгээ мэндчилсний дараа эрэгтэй цэцгийг эзэгтэйд барина.
Хэрвээ айлаар ороход залуухан бүсгүйд цэцэг барин мэндчилэх хэрэгтэй бол, бүсгүйн эхэд охиныхтой нь адил мөн тийм үнэтэй цэцэг бэлэглэнэ.
Эрэгтэй нь ойгоо тэмдэглэж байгаа бол, цэцгийг түүний эхнэрт өгнө.
Тэгш ой тэмдэглэж байгаа юмуу насны их ялгаатай нөхцөлд эмэгтэй хүн эрэгтэйтэй мэндчилэн, цэцгийг түүнд барьж болно.
Гэрийн эзэгтэй бэлгэнд цэцэг авсан-аар, цэцгийг тэр дор нь харагдахуйц газарт байгаа вааранд хийх ёстой.
URL:













