Циркумцизи буюу хөвч таслах

2013_09_09_19_28_39_712Циркумцизи буюу хөвч таслах тээрхий буюу бэлэг эрхтэний толгойг хучсан арьсыг тусгай мэс заслын аргаар авахыг хөвч таслах буюу циркумцизи гэнэ.

Энэ мэс ажилбарыг: Фимоз буюу тээрхийн арьс нарийсаж хойш шамрахаа больсон. Бэлэг эрхтэний толгойн өрөвсөл Балонтид бэлэг эрхтэний толгойг хучсан сул арьсны үрэвсэл Позитит бэлэг эрхтэний мөөгөнцөрт үрэвсэл гэх мэт өвчнүүд нь архаг явцтай дахин давтагдах хандлага их тул хөвч таслах мэс ажилбар хийлгэснээр урьдчилан сэргийлэх боломжтой. Бэлэг эрхтэний хорт хавдар тусахгүй байх.

Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдог папилома вирусын халдварыг хөвчөө таслуулсан эрчүүдээс авах магадлал бага байдаг. Папилома вирусын халдвараас болж бэлэг эрхтэний толгойд гарсан үү, ургацаг авхуулсны дараа дахин гарах магадлал маш өндөр. Хөвч таслуулсан тохиолдолд дахих хандлага багасдаг. Хөвч тасдуулсан эр хүнтэй бэлгийн хамтрагч байдаг эмэгтэйчүүдийн дотор умайн хүзүүний хорт хавдар тусах нь тун ховор фбайдаг.

Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, булчирхайн үрэвсэл, шээсний замаар дамждаг өвчнүүд тусах магадлал 10 дахин багасдаг гэж үздэг. Чихрийн шижин өвчтэй эрчүүдийн бэлэг эрхтэн фимоз өвчин болж хүндрэл өгдөг ба хөвч тасдуулснаар энэ хүндрэлээс бүрэн сэргийлнэ.

Хүүхдийг бэлгийн хөгжил эхлэхээс өмнө хөвч тасдвал бэлэг эрхтэн томорч хөгждөг гэж үздэг. Сүүлийн үеийн эрэгтэй хүүхдүүдийн ихэнх хувь нь тээрхий арьсны үрэвсэл, тээрхний арьсны наалдацтай төрж байна. Эртхэн оношилж эмчлэхгүй бол бөөр, давсагны архаг өвчтэй болсоор байна. Тээрхийн хучсан арьсны доор эмэгтэйчүүдийн үтрээг 50 хувиар үрэвсүүлдэг нян хуримтлагдаж мөн умайн өмөн үүсгэгч бодис байдгийг илрүүлж нотолсон байна. Хөвч тасдуулах мэс ажилбар нь гэр бүлийн хэн хэнд ач тустай юм.


URL:

Сэтгэгдэл бичих