Жүжигчин Б.Навчаа нөхрийнхөө дарамтаас болж бачуурч явна

sdНэгэн хэвд баригддаггүй олон дүрийг гаргаж чаддаг ганц хамелеон жүжигчин хэмээгдээд байгаа Б.Навчаа өөрийн амьдралаасаа сэдэвлэн, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж буй эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан “Ларьдма” хэмээх киногоо дэлгэцийн хүртээл болгож үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.   Б.Навчаад нөхөр нь гар хүрдэг байснаас үл ойлголцол нь даамжирч эцэстээ салахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Кино зураг авалтын үеэр салсан нөхрөөс маань маш аймар үгтэй мессежнүүд ирж галзууруулах шахдаг байсан. Надад дотор бачуурч, ажил хийхэд хүнд, сэтгэл санааны стресст орох үе өдөр тутамд тулгардаг байсан. Сэтгэл санааны стресст орно гэдэг зодуулж гар, хөлөө хугалуулснаас хүнд тусдаг. Түүнийгээ би зөвхөн дотроо хадгалж, гаднаа юу ч болоогүй мэтээр ажилласаар тэр бүгдийг даван туулсан даа” хэмээжээ.

Жүжигчин бүсгүй нөхрөөсөө аль хэдийн өрх тусгаарласан ч нөхөр өдгөө хүртэл түүнийг чамгүй зовоодог нэгэн бололтой.

Сүүлийн үед дарамтанд өртөх болсон тухайгаа тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа:  “Жаргалсайханы Угтахбаяр гуай чи намайг элдвээр доромжлоод яахав дээ. Чамайг арчаагүй, архичин, гэр бүлээ тэжээх чадваргүй, муу дээрээ тулсан гэдэг шиг байнга зоддог хүчирхийлэгч байсан болохоор салахгүй яахав дээ. Монгол Улсын шүүх салгаад өгсөн юм.

Шүүхийн шийдвэрийг дага. Чи надад хамаагүй хүн. Бүү мэдрэл зан гарга. Нэг бол сэтгэцийн эмнэлэгтээ очиж хэвт. Чамд эрүүл саруул ухаан алга. Нэг бол гэрт орж хулгай хийнэ. Машины цонх хагална. Чи юу гээчийн адгуус вэ. Холдоод зайлаад өг” хэмээн тун ч бухимдан бичиж үлдээжээ.

Жүжигчин Навчаа охиноо өнчрөөхгүй гэж чадлаараа тэвчсэн гэдэг. Харин өөр хүнтэй ханилж, охиноо дүүтэй болгоё гэсэн төлөвлөгөө байгаа юу сэтгүүлчийн асуултанд “Минийхээр бол амьдрал төлөвлөж болшгүй, таашгүй эд. Заяаны хань зам дээр гээд нэг өдөр гэнэт гараад ирж ч магадгүй. Эсвэл энэ амьдралыг охинтойгоо туулаад өнгөрөх ч магадгүй” хэмээн хариулжээ.

www.barimt.mn Д.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих