“МАК” компани Байдрагийн голын сав газарт хууль зөрчин алт олборлож байна
“Монголын алт” компани Баянхонгор аймгийн Байдраг голын сав газарт алт олборлож эхэлжээ.
Голын сав газарт ийнхүү алт ухахдаа олборлолтын тусгай зөвшөөрөлгүй байгаа нь нутгийн иргэдийг бүр ч их бухимдуулж байгаа юм.
Иймээс ч Жаргалант сумын дөрвөн багийн малчид нэгдэн , машин техникийг нь ажиллуулахгүй хэмээн хашиж, тэмцэж эхэлсэн байна.
Харин МАК компани болон орон нутгийн удирдлага ямар ч хариу өгөхгүй байгаа аж.
2007 онд хийсэн судалгаагаар Баянхонгор, Өвөрхангай аймгийн хэмжээнд гол горхины 20 хувь, булаг шандны 30 хувь, нуур цөөрмийн 50 хувь нь ширгэсэн байсан гэнэ.
Харин намын байранд 1 тэрбум хандивладаг аав хүү хоёр энэ тухай огт санаа зовохгүй байгаа бөгөөд Н.Номтойбаяр гэгч нь УИХ-ын сонгуулийнхаа сурталчилгааг хийгээд завгүй яваа ажээ.
С.Сарнай
soninmn
URL:




