Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус хаана явж байгааг харуулдаг програм гарлаа

image001Улаанбаатар хотын иргэн та автобусны буудал дээр автобусаа хүлээж цаг алдах шаардлагагүй болжээ. Интернэт ашиглан автобус ирж байгааг шууд харах боломжтой боллоо.

БИТИЖИТИ компаниас гаргаж буй энэхүү үйлчилгээнд  “Автобус 1″, “Цахилгаан тээвэр” компаниудын 200 орчим автобуснууд хамрагдсан бөгөөд цаашид “Автобус 3″ компани хамрагдахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

image002

Энэ үйлчилгээ нь одоогоор http://bus.gps.mn вэб сайтаар орж  ажиллаж байгаа. Ойрын хугацаанд Android болон Iphone гар утсны програм бэлэн болно. Бусад автобус үйлчилгээний компаниудад хамтран ажиллах саналыг хүргүүлсэн удахгүй бүх чиглэлийн автобусыг хардаг болгохоор ажиллаж байна.

Мөн Автобусны буудал дээр байрлуулах “Мэдээллийн LED дэлгэц”ийг 21р хороололын автобусны буудал дээр 11 сарын 1нд байрлуулна.

LED Самбарын бичлэг :

image004 image006


URL:

Сэтгэгдэл бичих