“Шарталт”-ыг эмчлэх 5 арга
![]() |
Шарталт бол архи уусны дараа хүн болгонд л тохиолддог асуудал. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй энгийн бөгөөд хялбархан гарц байгаа!
Зөвлөгөө нэг. Уугаад л, уугаад л бай. Гэхдээ спирт биш шүү. Жирийн л нэг усыг уугаад бай. Хэрвээ шараа тайлахаар 100 гр татвал шартах хугацаа хойшлоно уу гэхээс шар тайлагдахгүй.
Зөвлөгөө хоёр. Өндөг ид. Өндөгөнд архинд байдаг цууны альдегидыг задалдаг амино хүчлийн цистейн их хэмжээтэй агуулагддаг. Огиж байгаад ч идээрэй.
Зөвлөгөө гурав. Орондоо эргэн ор. Дахиад жаахан дугхийгээд авахыг хичээ. Нойр дутуугаас толгой хагарах дөхдөг юм.
Зөвлөгөө дөрөв. Эм уу. Бикарбонат натри нь ходоодонд буцлаж буй хүчлийг номхруулдаг. Жирийн нэг анальгин, боловсруулсан нүүрс ч организмыг сэргээхэд туслана. Эмний хувьд архинаас илүү хордох нь үгүй тул тун хэмжээ тогтоож “айлгүйтээд” хэрэггүй.
Зөвлөгөө тав. Нэг аяга кофе уу. Эрдэмтэд кофейн нь этанолын нэгдэлтэй урвалд орж организмд сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг. Гэхдээ нэг аяга болно. Түүнээс гадна кофеин организмыг шингэний дутагдалд оруулдаг тул ус уугаарай. Янз бүрийн хийжүүлсэн ундаа шарталтыг улам хүндрүүлдэг юм.
URL:





