Энэ сарын 23-наас эхлэн богино эргэлт хийхээр төлөвлөжээ
Хот орчмын чиглэл болох Туул тосгоноос Энхтайваны гүүр, төв номын сан, мөнгөн завъяагаар баруун 4 зам хүрдэг байсан энэ чиглэлийг энэ сарын 23-наас эхлэн богино эргэлт хийхээр төлөвлөн Туул тосгон-Нисэхийн эцэс чиглэлд үйлчилж эхлээд байна. Хуучин төлөвлөлтөөр 68 км явдаг байсан бол одоо 42 км газар ямар нэг түгжрэлгүй явж, дамжин суулт хийх боломжтой болжээ.
Зорчигчдын хувьд тухайн автобус богино эргэснээр эргэлтийн хугацаа богино болж, хүлээгдэл багасч, зорьсон газраа хурдан очих боломж бүрдэж байгаа юм. Хол явах тусмаа эргэлтийн хугацаа нь удаан байдаг. Эргэлтийг хурдан болгохын тулд туулах замыг нь богиносгох ажил хийгдэж байгаа аж. Үүнийг иргэд илүү үнээр явах нь гэж ойлгох хэрэггүй. Биогоос 800 төгрөгөөр ирдэг байсан бол богино эргэлттэй болсноор Нисэх хүртэл 400 төгрөгөөр яваад, тэндээс хотын төв орохдоо хөгшид, оюутнууд гэх мэт хөнгөлөлт эдэлдэг хүмүүс хөнгөлөлтөөрөө үнэгүй явна гэсэн үг юм.
URL:




