Аврах тусгай ангийнхан сэтгэлийн дэм үзүүлэв

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн 2 настай Мөнхзаяа охинд сайн санааны хандивын аянг зохион байгуулж, мөнгөн тусламж үзүүллээ.
Охин төрсөн цагаасаа хойш тархины эвэрхий гэдэг өвчнөөр шаналж байгаа аж. Охин өсөж том болохын хэрээр нүүрэн дээрх ургацаг нь томорч үзэгдэх орчин хязгарлагдахаас гадна хамарт нь даралт өгснөөр амьсгалахад ч хүндрэлтэй байгаа гэнэ. Гэвч охиныг монголд эмчлэх боломжгүй гэжээ.
Иймээс солонгос улс руу хагалгаанд явуулахаар болсон ч 200 гаран сая төгрөг шаардлагатай байгаа аж. Ээж охин 2 эмчилгээ хийлгэхээр Хөвсгөл аймгийн Хатгал сумаас нийслэл хотод ирсэн бөгөөд одоогоор нийтийн байр түрээслэн амьдарч байна.
Тиймээс сайн санаат хүмүүсийг бяцхан охинд тусалж дэмжихийг уриалж байна. Хэрвээ та Мөнхзаяа охинд туслахыг хүсвэл хандивын данс Хаан банк: 5906010221 Б.Ганцэцэг , холбоо барих утас 98630626 сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.



URL:




