Жүжигчин Б.Эрдэнэцэцэг арваад Монгол охидыг хүний наймааны золиос болгож буй

a9049f8311026ebbig

             УДЭТ-ын сайхан бүсгүйчүүдийн нэг гэлцдэг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг жүжиглэхээс гадна шүлэг яруу найраг оролддог чамгүй авъастай нэгэн. Тэрээр “Оюутан охидод өрөө хөлслүүлнэ” жүжгийн дуу болон гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нэлээд хэдэн дууны шүлгийг зохиосон тэрээр сэтгэлийн гүн дэх үгсээрээ тэрлэсэн шүлгийн номоо хүртэл гаргаад авсан.

Яруу найргийн нууцхан авъяастай жүжигчин бүсгүй маань тэгвэл хүнийг уяраатал ярьж, сэнхэртэл нь ятгаж чаддаг нэгэн ажээ. Тэрээр амьдралын боломж муутай учир мэдэхгүй жаахан охидыг хуурч хүнийг наймааны золиос болгон олсон бохир мөнгөөрөө ихэд хөлжиж байгаа сурагтай.

“Цахлай нисэх гэж төрдөг” хэмээх олон ангит кинонд ийн хүний наймааны зуучлагч баян хатагтайн дүр бүтээж байгаа жүжигчин Б.Эрдэнэцэцэг аргагүй л туршлага зааж сайн жүжигчин гэдгээ зурагт авалтын багт харуулж буй гэнэ.

Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг  хийгдэж байгаа уг 40 ангит киног Гаалийн ерөнхий газар, ТЕГ, ШШГЕГ, НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс сэргийлэх алба, ССАЖЯ-тай хамтран бүтээж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын эхээр үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа юм байна.

Азтай

эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих