24-29 хэм хүртэл дулаарна

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун дулаарах төлөвтэй байгаа гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Маргааш төв хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 27-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхины хурд говь, талын нутгаар 16-18 метр секунд хүрч ширүүснэ.

24-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч цаашдаа дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан Говийн бүс нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 24-29, бусад нутгаар шөнөдөө З-8, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих