Дөрвөн ихэрийн сувд нь болж төрсөн охин хорвоог орхижээ

4iherГурван саяулаа болох гэж байгаа Монгол түмний дунд оны өмнөхөн дөрвөн ихэр хүүхэд мэндэлж бид улам олуулаа болохыг билэгдсэн сайхан явдал    тохиосон. Харамсалтай нь дөрвөн ихрийн дундаас сувд нь болж шингэн дуугаа хадаасан охин өнгөрсөн Ням гарагт хорвоог орхижээ.

Анх төрөхдөө жин багатай төрсөн ихрүүдийг ЭХЭМҮТ-ийнхэн тусгайлан асарч, ихээхэн анхаарал хандуулсаар байсан ч охин нь сар хүрэхгүй хугацаанд л амьдарч,  эмчилгээ авч сайн тэнхрэлгүй байсаар нэгэн хэвлийд есөн сар амьдарсан гурван ахаа орхин оджээ.

Монгол түмнийг баярлуулан,  дөрвөн ихрийн сувд нь болж хорвоод мэндлээд, богинохон хугацаанд амьдраад буцсан охины аав, ээж болон гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан орших болтугай

 


URL:

Сэтгэгдэл бичих