Шүүхийн сүлжээ
Шинэчлэлийн Засгийн газрын моодонд оруулсан хэлцийн нэг нь “Төрийн албыг төрлийн алба болгох”. Эрх мэдэлд гэнэтхэн хүрсэн Ардчилсан намынхан олон жил тоглоомын тойргийн гадна хүлээж зогссоныхоо хэргийг гаргаж албан тушаал, сандал сууддын төлөө эгээ л уралдаж буй мэт зүтгэсэн нь үнэн. Ингэхдээ тэд ганц хувиа бодож довоо шарлуулаагүй. Ураг төрөл, нутаг усныхан гээд өөрт хамаатай бүхнээ төрд “шахаж” нэг үгээр цус сэлбэсэн. Эрх мэдэлтэй болонгуутаа ах дүү, хамаатан садан, ойр дотныхноо төрийн зөөлөн сэнтий түшүүлсэн жагсаалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүлсэн бөгөөд тэрбээр хүргэн дүү Г.Дэнзэнгээ Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд даргаар, найз Г.Энхтайванаа Стандартчилал хэмжилзүйн газрын даргаар гэхчилэн томилгоо хийсэн нь эцэстээ түүнийг хэл аманд оруулж рейтингийг нь доошлуулж, элдэв яриа хөөрөөний гол баатар болоход нь нөлөөлсөн билээ.
Намын даргаасаа яаж дутах вэ гэсэн шиг гишүүд ч араас нь эрчтэйхэн хөдөлсөн. Шударгаараа алдартай Хууль зүйн сайд ХТэмүужин төрсөн дүү ХХулангаа БШУЯ-ны хэлтсийн даргаар томилуулж, УИХ-ын гишүүн С.Баярцогт төрсөн дүүгээ Эрчим хүчний яаманд газрын дарга болгоод зкогсоогүй гэргийгээ төрийн өмчийн сургууль МУИС-ийн санхүү эрхэлсэн дэд захирлын суудалд суулгасан нь мөн л хэл ам дагуулсан. УИХ-ын гишүүн, АН-ын С.Одонтуяа нөхөр МАН-ын гишүүн Г.Өлзийбүрэнгээ Газрын тосны газрын даргаар томилуулсан.
Мөн санаатай ч гэх үү, санамсаргүй ч гэх үү УИХ-ын гишүүн Г.Уянгын нөхөр Х.Баатархуяг МОНЦАМЭ агентлагийн захирлаар, Дорнод аймагт бие даан нэр дэвшээд гишүүн болж сонгогдсон ХБолорчулууны төрсөн дүү ХБолор-Эрдэнэ Монгол-Оросын хамтарсан “Монросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар, БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэгийн нөхөр Стандарт хэмжил зүйн газар хэлтсийн даргаар, УИХын гишүүн Ш.Түвдэндоржийн төрсөн ах ШТөмөрбаатар Нийслэлийн өмчийн газрын даргаар, Эдийн засгийн хөгжлийн сайД Н.Батбаярьш дүү Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар, харин түүний орлогчоор УИХ-ын гишүүн А.Бакейн эхнэрийн дүү очсон. Ийм жагсаалт нэлээд урт үргэлжилнэ. Гэтэл энэ үзэгдэл манай хууль хяналтын байгууллагад ч халджээ. Хуулийнхан хоорондоо ураг садны ямар холбоотойг харуулсан жагсаалттай танилцана уу.
1. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулууны эхнэр Улсын дээд шүүхийн шүүгч,
2. Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Цогтын эхнэр С.Жанхор Улсын дээд шүүхийн нягтлан бодогч,
З. лсын Дээд шүүхийн хуульч, гавьяат хуульч МДамирансүрэнгийн бүл дүү Ч.Хосбаяр Нийслэлийн шүүхийн шүүгч, хүргэн дүү Б.Үнэнбат нь Улсын Ерөнхий прокурорын Тамгьщ газрын дарга,
4 Нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн хүү ГДаваадорж Баянгол дүүргийн шүүхийн шүүгч,
б. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч РАлтанцэцэгийн нөхөр Ц.Өлзийбаяр Хуульчдын холбооны өмгөөлөгч,
б. Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатарын эхнэр М.Саранцэцэг Хуульчдын холбооны өмгөөлөгч,
7. Улсын Ерөнхий прокурорын газрьш Мөрдөн шачгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болдын эхнэр ЦАлтанцэцэг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,
8. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаагийн хүү Г.Мөнхзул тус
албанд мөрдөн байцаагч,
9. Дундговь аймгийн прокурор Ү.Содномцогийн эхнэр ДДаваасүрэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,
10. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Буянжаргалын нөхөр Н.Шинэн Хуульчдын холбооны өмгөөлөгч
11. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч И.Ганбат Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэрийн хамаатан,
12. Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн шүугч ЦАмаржаргалын нөхөр Б.Мөнхбат Хуульчдын холбооны өмгөөлөгч,
13. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатын эхнэр Баяртөгс тус албанд мөрдөн байцаагч, Баяртөгсийн ээж Ш.Төгсгэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч,
14. Улсьш ерөнхий прокурор ДДорлигжавын төрсөн дүү Д.Мөнх-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчээр ажилладаг аж.
Энэ жагсаалт хуулийн салбарт ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтуудад ашиг сонирхлын зөрчил үүсч байгааг харуулж буй юм. Харин түүнийг хэрхэн зохицуулж байгаа нь бүрхэг байна.
Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Э Амарбатыг өмгөөлөгч С.Ганчимэгийг хүчиндсэн хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Түүний энэхүү хэргийг хэрэгсэхгүй болоход хуучин хамт ажиллаж байсан нөхөд нь тусалсан хэмээн хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг. Хэрэг хэрэгсэхгүй болсон учир нэрээ төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандахад түүний гомдлыг хадам ээж Ш.Төгсгэрэл нь шийдвэрлэсэн байдаг юм.
Түүнээс гадна дээрх жагсаалтад нөхөр, эхнэрийн хэн нэг нь аль нэг дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч байхад нөгөөх нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байгаа жишээ олон байна. Хэн нэгнийхээ ажиллаж байгаа хэрэгт гэр бүлийн хүн нь санаа тавихгуй гэсэн баталгаа байгаа юу хэмээн хардаж болохоор. Уг нь гэр бүл, хамаатан садны хатхээ холбоотой хүмүүс нэг хэрэг дээр ажиллах тохиолдолд Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрмэнд заасны дагуу ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, хэргээс хэн нэг нь татгалзах журам бол бий гэсэн. Гэхдээ мэргэжлийн энэхүү ёс зүйн дүрэм хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдэгт манай хуулийн байгууллагынхан хангалттай сайн хяналт тавьдаг, бас хуулийнхан өөрсдөө тийм ёс зүйтэй гэдэгт итгэх хүн хэр олон байгаа бол гэдэгт л асуудлын гол оршиж буй юм.
Б.ДАВААТОГТОХ
URL:













