Ноён Бондгорт тооройн санал ирж дургүйг нь хүргэж байжээ

bondgor13

Ноён Бондгорын эцэг эхээс өгсөн нэр нь Ц.Амарбаяр гэдэг. КТМС-ийг программистаар төгссөн залуу өөрийн авьяас хүсэл мөрөөдлөөр өдгөө хэд хэдэн хиттэй болоод амжжээ. Анх гарахдаа ноён Бондгор нэрээр Карлсоны дуу дуулан гарч ирсэн тэрээр эх үрсийн элч дуучин. Тиймдээ ч түүний уран бүтээлийн талаас илүү хувийг эх үрсийн тухай дуу эзэлдэг гэнэ.

Үүний хажуугаар залуу уран бүтээлчийн хувьд янз бүрийн дуу дуулж хүчээ үзэх дуртай. Бондгороор овоглосон зохиолын мөн поп дуу  бас хип хопчидтой дуулсан уран бүтээл ч бий. “Миний найз”-ын фенүүдээс нэг хэсэгтээ л магтаалын үг сонссон Бондгор хит болох дууны эрэлд хатаад авсан гэж байгаа.

Хэдийгээр хамтран ажиллах уран бүтээлчдийн хүсэлт их ирдэг ч муу зүйл хийхийг хүсэхгүй учраас өндөр шаардлага тавьдаг тухайгаа ярьсан удаатай.  Гэхдээ янз янзын л уран бүтээлийн санал ирдэг аж. Нэгэн удаа хөгжмийн зохиолч нэгэн эрхэм МУ-ын гавьяат жүжигчин Туяа, ноён Бондгор нарт мэгж, тооройн тухай дууны санал тавьж тэднийг багагүй бухимдуулаад авсан гэдэг юм байна лээ.

П.Ундраа

khunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих