“Атар-Өргөө”-г ШӨХТГ-аас шалгаж байна

527-1404093577atar_urguu0630Өнгөрсөн даваа гарагт “Атар” талхны үнэ нэмэгдэж үйлдвэрээс гарах үнэ нь 1000 төгрөг болсон билээ. Харин хэрэглэгчид “Атар” талхыг 1100-1180 төгрөгөөр худалдан авч байна.

Уг нь Засгийн газраас хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогт­воржуулах дэд хөтөл­бөр хэрэгжүүлсэн ч энэ нь үр өгөөж өгөлгүй хувийн компаниуд тодорхой шалт­гаангүйгээр бараа бүтээг­дэхүүнийхээ үнийг нэмэх болсон юм.

Үүний хүрээнд гурилын үйлдвэрүүдэд хөн­гөлөлттэй зээл олгож, үйлд­вэрлэгчид нэг килограмм гурилын үнийг 550-730 төг­рөгөөс илүү гаргахгүй байх үүрэг хү­лээсэн билээ.

Гэтэл “Атар Өргөө” компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснээ мэдэгдсэн нь олны дургүйцэлтэй тул­­­гараад байна. Тэгвэл ямар учраас талх­ны үнээ нэмснийг ШӨХТГ-аас су­далж, шалгаж эхэлжээ.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих