Тагтнаас зүүгдэж байсан арван настай хүүхдийг аварчээ
Арван настай хүүхэд тагтнаасаа зүүгдэж байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид аварсан байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдрийн 18 цаг 30 минутад айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай очиж шалгасан байна.
Дуудлагын дагуу очиход арван настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг тогтоож, гэрийн хаалгыг эвдэн орж амийг нь аварчээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ орхихдоо цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
URL:




