Өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг эсэргүүцлээ

мөнгө“Өргүй Монгол” төрийн бус байгууллагаас Монгол Улсын өрийн талаар Засгийн газар, УИХ-ын гишүүдэд мэдээлэл хургүүлэх болсноо өчигдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ЗД тэрбум гаруй доллараар нэмэгдсэн ба Монголбанкны энэ оны нэгдүгээр улирлын тайланд тусгаснаар Монголын нийт гадаад өр 5.5 тэрбум ам долларт хүрчээ. 2015-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд “2017 онд өрийн хэмжээг 21.3 их наяд, Засгийн газрын баталгааны хэмжээг 6.1 их наяд төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөсөн”-ийг эсэргүүцэж байгааг хэлсэн. Гадаад өрийн хэмжээ нэмэгдэх тусам улс орны эдийн засаг доройтдог учир гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэх бус дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэх шаардлагатайг тэд онцоллоо.

 

 

Д.ДАВААСҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих