Н.Энхбаяр иргэншлээ солих асуудлаар МОНГОЛын талд хандаагүй

31fc78_enx_x320

Н.Энхбаяр иргэншлээ солих асуудлаар МОНГОЛын талд хандаагүй 

Иргэншлээ солих асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголын талд хандсан эсэх талаар Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын (ИХШХЕГ) Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Н.Энхбаяраас иргэний харьяаллаа өөрчлөх ямар нэгэн хүсэлт ирээгүй” гэлээ.

БНСУ давхар иргэншил хүлээн зөвшөөрдөг эсэх талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдон тодруулахад “БНСУ 18 нас хүртэл давхар иргэншил хүлээн зөвшөөрдөг. 18 нас хүрээд аль нэг иргэншлээ сонгодог” гэв.

Үүнээс үзвэл БНСУ нь насанд хүрсэн хүн давхар иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй байна.

Тиймээс экс Ерөнхийлөгч БНСУ-ын иргэн болох асуудлаар ямар нэгэн хүсэлт тавьсан бол заавал Монгол Улсын иргэний харьяаллаас гарах хүсэлтээ өгөх хэрэгтэй аж. Харин одоогоор ийм хүсэлт ирээгүй байна. 

Мөн ИХШХЕГ-ын мэдээлж буйгаар “Зарим улс давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн онцгой тохиолдолд буюу тухайлсан хүний давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх тохиолдол байдаг. Тиймээс БНСУ давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч онцгой тохиолдолд зарим хүнийг давхар иргэншилтэй байж болно гэж шийдэхийг үгүйсгэхгүй юм” гэлээ.

Гэхдээ Монголын тал ч давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй тул Н.Энхбаяр хоёр улсын давхар иргэншилтэй болох боломж бараг үгүй. Тэгэхээр Солонгосын хэвлэлүүдээр гарч байгаа мэдээлэл нь үндэсгүй мэдээлэл болж байна.

Олны сонирхол татаж байгаа энэ асуудлаар өнөөдөр МАХН-аас хэвлэлийн хурал зарласан байна.

Тодруулбал “МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэншлээ солих хүсэлтийг Солонгосын тал хүлээн авлаа гэх мэдээллийн дагуу МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр буюу өнөөдөр 15.00 цагаас МАХН-ын төв байранд болно. Хэвлэлийн хурлаар намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар мэдээлэл хийнэ” гэжээ.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих