Төмөр замын зарим чиглэлд өөрчлөлт оруулав
Үндэсний их баяр наадмын үеэр УБТЗ-аас зорчигчдод зориулан нэмэгдэл галт тэрэг аялуулах цагийн хуваарийг баталжээ.
Наадамчдыг хурдан морины уралдаан үзэхэд нь зориулан Улаанбаатар-Давааны, Даваа-Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл 303/304, 305/302 дүгээр галт тэрэг Толгойт, Эмээлт өртөөдөд зогсолт хийн аялах юм байна.
Түүнчлэн энэ сарын 10-13-ны өдрүүдэд Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэлийн 311/274 дүгээр галт тэрэг Давааны зөрлөгт хоёр минут зогсолттой аялана.
Мөн 11-13-ны өдрүүдэд Дархан-Сүхбаатар-Дархан чиглэлийн 701, 702 дүгээр галт тэрэг бүх өртөө километрүүдэд зогсолттой аялна.
Баярын өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар- Бор-Өндөр чиглэлд нэмэгдлээр вагон аялуулах аж.
Харин энэ сарын 10, 14-ний Улаанбаатар-Эрээний 22 дугаар галт тэрэг, 09, 13, 16-ны өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 44-р галт тэрэг явахгүй юм байна. Бусад зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй аж.
URL:













