Өдөр бүр хүйс нь солигддог эр
Английн иргэн Райан Уиглийн хүйс байнга “солигдож” өөрчлөгдөж байдаг гэнэ. Заримдаа тэр өөрийгөө эрэгтэй хүн гэж мэдэрдэг бол маргааш нь босоод эмэгтэй “болчихдог” байна. Өглөө болгон энэ 22 настай залуу босоод тухайн өдрийн сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж эрэгтэй юм уу эмэгтэй хувцас өмсдөг гэнэ. Заримдаа тэр өдөрт хэд хэдэн удаа хүйсээ солих тохиолдол ч гардаг аж.
“Надад их хүндрэлтэй санагддаг. Маргааш өдрийнхөө төлөвлөгөөг гаргахын тулд би урьд орой нь оньсого бодож суудаг. Маргааш өглөө ямар хүйстэй болох вэ гэж бодно шүү дээ. Хүүхнүүд надад унаж тусдаг байлаа. Гэхдээ тэд миний энэ онцлогийг мэдээд тэсвэрлэж чаддаггүй юм” хэмээн сонин янзын өвчинтэй эр ярьжээ.
Азаар Райан түүнийг байгаагаар нь хүлээж авсан Кристал Григгс гэдэг бүсгүйтэй танилцжээ. Энэ бүсгүй Райаныг ямар ч хүйстэй байсан хамаагүй хайрлах болно гэдгээ амласан аж. Тэр ч бүү хэл, Кристал бүсгүй түүнийг элдэв доог тохуу хийж, үл ойлгох хүмүүсээс хамгаалдаг гэнэ. Тэрбээр өөрийн найз залууг эмчлэх хамгийн зөв зүйтэй арга бол хайр дурлал хэмээн хэлжээ.
Г.Солонго
agshin.mn
URL:













