Бэлэн текстийг агшин зуур хүснэгтэнд оруулах

Урьд нь боловсруулсан текстийг хүснэгтэн хэлбэрт оруулах шаардлага танд тулгарч байсан уу?
Ингэхийн тулд эхлээд хүснэгт үүсгээд, нүднүүдэд нь текстийнхээ тохирох хэсгүүдийг copy->paste хийн зөөж болох ч Ворд программын өөрийнх нь командыг ашиглан агшин зуур текстээ хүснэгтэн хэлбэрт оруулж болдог юм байна.
1. Текстийнхээ хүснэгтэнд хуваарилагдаж орох хэсгүүдийг цэг таслалаар (;) тусгаарлана:

2. Текстээ идэвхжүүлээд Insert -> Table -> Convert Text to Table (Insert цэсийг дараад Table-ийг нээгээд Convert Text to Table-ийг сонгоно):

3. Convert Text to Table цонхонд доорх зурганд үзүүлсэн тохиргоог хийгээд ОК дарна:

4. Үр дүн:

URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





thanks