Гурвантэсийн хүүхдүүд одон орон судлана
Одон орон судлах сонирхолтой хүүхдүүдэд одон орны талаар мэдээлэлтэй болгох зорилгоор “Хүүхдийн хөгжил” ТББайгуулагаас Гурвантэс сумын ЕБСургуулийн газарзүйн кабинетид Тусгай ажиглалтын дуран “Селестрон” брэндийн “power seeker 114EQ” загварын шинэ дуранг өгсөн байна. Ингэснээр Гурвантэс сумын ЕБС-ийн сурагчид од, сар харах боломжтой боллоо.
Санчир гариг нарыг тойрон эргэсээр дэлхий, нар хоёртой нэг шугамд зэрэгцэж очиход тод харагддаг юм байна. Бас зай нь ч ойртдог. Гэхдээ энгийн нүдээр харахад ямар ч ул мөргүй. Тусгай ажиг¬лалтын дурангаар гадаргуу дээрх деталиудыг харж болдог манай сургууль “Селестрон” брэндийн “power seeker 114EQ” загварын шинэ дурантай боллоо уг дурангаар зөвхөн гариг эрхэс хараад зогсохгүй түүн дээр байгаа биетүүдийг харах боломжтой юм.
URL:







