Найрал дуучид, хөгжимчид П.И.Чайковскийн нэрэмжит фестивальд оролцоод ирлээ
монгол Улсын Дуурь Бүжгийн эрдмийн театрын найрал хөгжимчид, найрал дуучид ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод “Байкальский VI рождественский фестиваль”- д оролцоод ирлээ. Найрал дууны бүтээлүүд, симфони бүтээлүүд, дуурийн найрал дуунуудаас бүрдсэн 2 цагийн тоглолтыг БДБАТ-д 1- сарын 6-нд тоглож, 1 сарын 7-нд Буриадын филармони-д Олон улсын уралдааны шагналт төгөлдөр хуурч Дмитрий МАСЛЕЕВ-тай хамтран П.И.Чайковскийн төгөлдөр хуурын 1-р концертыг тоглов. Бас З.Хангал, Л.Мөрдорж, И.Штраусын бүтээлээс бүрдсэн симфони концертоор Улаан-Үдийн үзэгчдийг баясгалаа. Энэ арга хэмжээ нь П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан ажил юм байна. Ийнхүү УДБЭТ-ын хамт олон Оросын Их хөгжмийн зохиолчийн ойн арга хэмжээний эхлэлийн Орос орноос эхэллээ.
URL:














