9911, 8811-ийн хэрэглэгчдийг дарамталж мөнгө авдаг этгээдийг баривчилжээ
Сүүлийн үед цахим болон гар утсаар гэмт хэрэг үйлдэх этгээдүүд олширч байгаа. 9911 болон 8811-тэй дугаарууд руу мессеж бичин дарамталж мөнгө авдаг гэх 25 настай Б гэгчийг цагдаагийн газрын зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчлан саатуулж байгаа юм байна. Сэжигтэн Б гэгч нь урьд нь архи хэтрүүлэн хэрэглэж бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байсан удаатай юм байна. Тэрээр тухайн дугаарын хэрэглэгчидтэй садар самуунд уриалсан мессэж бичиж, улмаар түүнийг нь фэйсбүүкээр дэлгэнэ хэмээн сүрдүүлдэг бөгөөд 300-500 мянган төгрөг авдаг байсан нь илэрчээ. Одоогоор түүний хохирогч болсон 2-3 иргэн цагдаагийн байгууллагад хандаад буй юм байна. Цагдаагийнхан өөр хохирогчид байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Иймээс гар утсанд тань танихгүй дугаараас ирсэн элдэв мессэжид хариу өгөхгүй, анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгуулагаас анхааруулж байна.
URL:









![395703_100834693434226_1995554331_n[1]](https://www.fact.mn/wp-content/uploads/2014/03/395703_100834693434226_1995554331_n1-205x125.jpeg)
