Амралтын өдрүүдэд ч мөн дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Сар шинийн баярын өдрүүд дөхөж Нийслэл Улаанбаатар хотын замын ачаалал болон томоохон худалдааны төв, зах орчмын хөдөлгөөн ихэсчээ. Улмаар иргэдийг цаг зав, эдийн засгаар нь хохироох тохиолдол маш их гарч байна. Тиймээс Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын 2015-01-28-ны өдрийн А-74 тоот захирамж гарч, өмнөх жилд хэрэгжүүлж байсан улсын дугаарын сүүлийн цифрийн тэгш, сондгойгоор бямба, ням гаригуудад хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Энэ талаар өнөөдөр замын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
- Авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07, 14-ний “Бямба” гарагуудад
-Авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны 2 дугаар сарын 01, 08, 15-ны “Ням” гарагуудад өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцоно.
-“Сар шинэ”-ийн баяр болж байгаатай холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын бүсэд оруулсан өөрчлөлт бол СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Сапарогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэлх замыг дугаарын хязгаарлалтанд оруулж байна.
-Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд ,үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон.
-Томоохон худалдааны төв захууд УБ хотын захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу өөрсдийн автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллана.
-Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарантуул захын урд зам буюу Чулуун Овооны уулзвараас баруун тийш Нарантуул захын уулзвар хүртэлх замаар 5 тооноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд явуулахгүй.
URL:













