Гүтгүүлж, доромжлуулаад байх нэр хүндтэй биш, энэ С.Баярцогт !!!

b5e6097b986290b8originalЭнэ С.Баярцогт халдаад гүтгээд байх нэр нүүртэй юм шиг юугаа солиороод байгаа юм бэ. Тэрээр “Шударга ёс эвсэл энэ асуудлаар завсарлага авч байгаад харамсч байна. Намайг хангалттай гүтгэж, доромжиллоо. Засгийн газрын болон миний нэр хүндэд халдлаа” гээд Үндсэн хуулийн цэц, Ёс зүйн хороо энэ тэр гээд хандана гээд цаадуулаа айлгаж байгаа юм уу, хаашаа юм. Энэ бид хоёрт халдаж доромжлуулаад байх нэр нүүр энэ төрд, ард түмэнд үлдсэн гэж үү. Хэрвээ тэгэхдээ тулвал, оффшор дансны нууц мөнгө, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гээд олон зүйлийг сөхөж болно. Энэ бүгдээс үүдээд С.Баярцогтод халдаад байх, гүтгээд байх нэр нүүр гэж нэг ч байхгүй болсон. Тэр З.Баянсэлэнгэ чухам яагаад завсарлага авч байгаа юм. Тохирох гээд байгаа юм уу, хаашаа юм. Ахин хэлэхэд энэ Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ч унагаад, доромжлоод байх нэр нүүр байхгүй шүү дээ. Ямар нэр нүүр унагах гүтгүүлэх тухай яриад байгаа хэрэг вэ.

Энд өгсөн байр сууриас харвал С.Баярцогт огцруулах хүсэлт гаргасан гишүүдээ Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, цаашлаад Үндсэн хуулийн цэцэд өгөх бололтой.

Уг нь албан мэдээлэл сөхвөл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Харин Шударга ёс эвслийн бүлгээс уг асуудлаар иргэдээс маш их санал ирж байгаатай холбогдуулан судлах шаардлагатай гэж үзээд ажлын тав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр уг асуудал хоёрдугаар сарын 17-ны өдөр болтол хойшилж байгаа” гэнэ.

Чухам иргэдээс санал ирж байгаа эсэхийг юугаар нотлоод байгаа юм бэ. Энэ З.Баянсэлэнгэ ямар нэгэн тохироо хийхээр иргэдээс санал ирж байна гэх нэрээр завсарлага аваад замхаруулах гэж байна уу. Үүнийх нь дараа С.Баярцогт дээрх үгийг хэлээд бас “УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарыг надаас уучлал гуйгаад энэ асуудлаа татаж авах гэж байна гэж бодсон. Би УИХ-ын Ёс зүйн хороо, шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдэд ажил ямар процессоор явагдсан талаар мэдээлэл хүргүүлчихсэн байхад судлах зүйл байхгүй ээ, З.Баянсэлэнгэ даргаа. Судлах шаардлагатай гэж үзэж байгаа бол татаж ав” гэсэн байх юм.

Яахав, нэгэнт Дэгийн тухай хуулиар завсарлага авах санал гаргасан учир хүлээж авахаас өөр сонголт үлдээгүй.

unen.mn


URL:

Нэр: baagii Огноо: 11 February 2015

гөлийсөн муу спак үхсэндээ инээсийн алчихиймсан

Нэр: Zochin Огноо: 11 February 2015

Nowshig Hytadruu ni huuguud yawuul. Ard tvmniig ene muu olon jil doromjilj bgaa shv

Нэр: Anonymous Огноо: 6 March 2015

MUUHAI HUN!!!! uur heleh ug alga!!

Сэтгэгдэл бичих