Залуу эмэгтэйчүүд тайван жагсаал хийлээ

Монголын Залуучуудын  Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клубын санаачилгаар Монголын залуучуудын холбоо, МЗХ-ны дэргэдэх “Өглөөний хүн”, “Хөдөлмөрч Залуус” клубтэй хамтран “JOIN ME ON THE BRIDGE” тайван жагсаалыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн жагсаалд зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд уг жагсаал тэмцлийн хэлбэртэй биш уриалгын шинжтэй, тайван замаар нийгэм эерэг хандлагыг бий болгохыг зорьсон байна. Тус жагсаал 11.00 цагт МЗХ төв байрны дэргэдээс эхэлсэн юм. Жагсаалд оролцсон залуус Энхтайвны гүүр хүртэл 1200 метр замаар алхаж  “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганаас гарсан санал шийдлүүд, уриалгыг барин жагсаж олон нийтэд хүргэлээ. Мөн жагсаалын үеэр “Хөдөлмөр залуус” клубын залуучууд флаш моб хийж нийт залуусаа бүжгийн хэмнэлээр нэгтгэсэн юм.

Сонирхуулахад,  “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөн анх удаа зохион байгуулагдаж, дэлхий дахинаа мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго  улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад улс орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг  уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж тайван жагсаал зохион байгуулж байжээ. 2014 оны байдлаар дэлхийн 70 гаруй оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж, эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна. Энэ хөдөлгөөнд манай улс 2014 онд МЗХ-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүдийн клуб”-ын санаачилгаар анх удаа нэгдсэн бөгөөд 2015 онд дахин нэгдсэн нь энэ юм.

1509948_902073289844856_3635347219317174229_n 10412022_902073293178189_5171538977620878814_n 10423743_902073333178185_3241181833385305086_n 10689513_902073303178188_7827422599575144936_n 10999579_902073299844855_1922396893704988602_n 11013422_902073366511515_1662533794535162883_n 11014700_854239121284765_883629869_n 11015225_902073309844854_9066545572914962011_n 11026388_854239127951431_1136626816_n 11026629_854239131284764_1611556265_n 11051890_902073369844848_8728066138764402621_n


URL:

Сэтгэгдэл бичих