“Мөнх шувуут” ХХК , “Шүдэн уул” ХХК-ууд хоёр ч хүнийг тахир дутуу болгожээ
2014 онд ”Мөнх шувуут” кампаний захиалгаар ”Шүдэн уул” ХХК -нь Хэнтий аймагт 40 айлын орон сууц барьжээ. Тухайн үед барилга дээр ажиллаж байсан 28,34 настай 2 залуу аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрэлдээгүй байгуулагын буруутай үйл ажиллагааны золиос болон 5-н давхраас унаж хүнд бэртжээ.
Анхан шатны шүүх хурлаар нөгөө талд 2 жилийн тэнэсэн ял өгөөд өнгөрсөн байна. Хохирогч талд хохирлын төлбөр, эмчилгээний зардал зэрэг мөнгөн тусламж огт өгөөгүй бөгөөд эх сурвалжийн хэлж байгаагаар ослын акт ч гаргаж өгөөгүй гэнэ.
Хохирогч залуугийн нэг болох Галхүү нь одоо бэлхүүснээсээ доошоо мэдээгүй тэргэнцэр дээр суудаг болсон. Бэртсэнийхээ дараа хагалгаанд орох шаардлагатай байгаагаа хэлэхэд “Эмчилгээний чинь бүх зардлыг өгнө” гэж амалсаар өдийг хүрчээ. Энэ хугацаанд тус барилга ч баригдаж дууссан бөгөөд ”Мөнх шувуут” ХХК-ны эзэд бүхэл бүтэл жил болчихоод байхад одоо болтол ор сураггүй алга болсон байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.











arai dendvv yuma.tulburuu awax l estoi.