Гутал гээгдсэн ч…

Ялалтын баяраар Улаан талбайд алхах монгол цэргүүдийн жагсаалтай өчигдөр албаныхан танилцсан билээ. Харин тус жагсаалын үеэр нэгэн албан хаагчийн гутлын үдээс мултарч, үлдсэн нь өнөөдөр цахим сүлжээгээр нэлээд шуугиан тарив. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын яам фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийжээ. Тайлбарт “Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөлөө дээш жийж алхдаг учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь чухал. Эд зүйлээс нь илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” гэжээ.


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 16 April 2015

зүгээр, битгий ич,ай, дүү минь. Том сургамж, гоё дурсамж. Үүнээс ч хэцүү бас гоё үйлдлүүд аавын хөвгүүд эгнэсэн жагсаалаас их олон гарч байсан гэнэ лээ, гарч байсныг ч үзэж л явлаа, хойшид ч гарч л таараа. Хөгжилтэй сайхан дурсамж гэгээлэг онигоо болон үлдэнэ. Чамд амжилт хүсье

Сэтгэгдэл бичих