Хятадын иргэн Монгол залууг заазуурдсан хэрэг гарлаа
БНХАУ-ын иргэн Зан овогт Цу Янг манай улсын иргэн Б-г үл ялих зүйлээр шалтаглан зүүн мөрийг нь заазуурдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарлаа. Б-гийн биеийн байдал хүндэвтэр, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Цу Янг нь манай улсад түр орших суух эрхтэй нэгэн бөгөөд газар тариалангийн ажлаар Шаамар суманд ажиллаж байгаа ажээ. Хэргийн талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ажилтнаас тодруулахад “Хятад иргэн Монгол залууг заазуурдсан хэрэг гарсан нь үнэн. Хэргийг шалгаж эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Д.Гэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL:













