Хятадын банк зээлийн хүүгээ буурууллаа
Хятадын Ардын банк эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд гол бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авлаа. Хятадын Ардын банк зээлийн хүүгээ 0.25 хувиар бууруулж, 4.6% болгожээ. Энэ нь Хятадын хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах нэг арга аж. Хятадын банк өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш тав дахь удаагаа хүүгийн түвшинг бууруулаад буй. Хятадын хөрөнгийн биржид хямрал эхэлсэн зургадугаар сараас хойш Бээжингийн албаныхан олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Хятадын банкны шийдвэр гарсан дарй олон улсын хөрөнгийн биржийн ханшид эерэгээр нөлөөлж, уналтанд ороод байсан европын индексүүд өсчээ. Тухайлбал, Лондоны “FTSE 100” индекс гурав, Германы “Dax” тав, Парисын “Cac” 4.1 хувиар тус тус өссөн байна. Бусад Европын хөрөнгийн биржүүд бүгд огцом өссөлттэй байжээ. Гэвч энэ нь АНУ-ын хөрөнгийн биржүүдэд төдийлэн ашиг тусаа өгөөгүй бөгөөд “Dow Jones” 1.3, “S&P” 1.4 хувийн уналттай байжээ.
URL:




