Иран улс манай улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн

40a4d361563579bc30f2171883713a2c_LМонгол Улсаас Тегеранд суух Элчин сайд О.Дамбийням түүнд өнгөрсөн амралтын өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.

Энэ үеэр “Манай улс Монголтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн” гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдлээ.

Роухани хэлэхдээ, “Ираны компаниуд эрчим хүч, зам тавих болон уул уурхайн салбарт Монголтой хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Мөн Иран болон Монгол Улс эртнээс түүх болоод соёлын харилцаатай байсныг Ерөнхийлөгч Роухани хэлээд, “Иран Монголтой шинжлэх ухаан болон соёлын салбарт харилцаагаа өргөжүүлэх бүрэн бэлтгэлтэй байна” хэмээжээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа, “О.Дамбийнямыг элчин сайд байх хугацаанд манай хоёр улсын харилцаа илүү өргөжин тэлнэ гэдэгт найдаж байна” гэж байсан юм. Ирантай улс төр, шинжлэх ухаан, соёл болон эдийн засгийн харилцагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Элчин сайд О.Дамбийням мөн илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих