Хотын дарга Э.Бат-Үүлийг ажлаас нь огцруулъя


Э.Бат-Үүл гэх энэ эрхмийг Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг ард түмэн мэднэ. Би ч бас энэ хүний Монголын ардчиллын төлөөх их үйлст олон зүйл хийж бүтээж бүтээж явсныг нь үгүйсгэх гэсэнгүй ээ. Харин Улаанбаатар хотын захирагч болсноосоо хойш яаж зоргоороо аашлан, татвар төлөгч бидний мөнгөөр хэрхэн туйлж буй талаар баримттай, өгүүлэхээр шийдлээ.

Тэрбээр өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээгүй шалтгаан нь ердөө л Монгол улсын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар гэх их айлын “эзэн” суух гэсэн “алсын хараа” байсан нь лавтай. УИХ-ын ганц тойргоос бүхэл бүтэн улсын Нийслэл илүү ашигтай байна гэдгийг “Баатар” хүний хашир толгой мэдэлгүй л яахав. Тухайн үед хотын дарга болоод, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байхад нийслэлчүүд үнэхээр ам сайтай байлаа. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн хэн гэдгээ харуулж орхилоо.

Уншигч та нэг бодоод үзээрэй, Улаанбаатар хот маань “Улсын баатар” даргатай болсноосоо хойш хөгжин цэцэглэж байна уу, хөглөрч бөглөрсөн хэвээр байна уу гэдгийг… Хэд гурван хөшөө буулгаж, цэцэг тарьсныг нь эс тооцвол өнөөх л саарал хот минь битүү утаатай, замын түгжрэлтэй хэвээр байгаа бус уу. Харин ч өмнөх байснаасаа долоо дордсон “шинэчлэл” нэртэй “луйврууд”-ын олон жишээг харж болохоор байна.

Жишээлбэл, сүүлийн өдрүүдэд гэхэд эрчээ аваад байгаа нэгэн томоохон асуудал бол нийтийн тээврийг шинэчлэх зорилготой “Ухаалаг автобус” гэх төсөл хэрэгжих явцдаа “гацаа”-нд орж, иргэдийг бухимдуулж буй явдал юм. Учир нь өнгөрөгч лхагва гаригаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниуд урьдчилсан мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарласан нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Үүнээс болж ард иргэд ажил, сургуульдаа ч цагтаа очиж чадахгүй, гэртээ харихад оройтох зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байна. Ийм л учраас иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, “хотын дарга”-аа үзэн ядахад хүргэлээ.

Дээрх явдалаас болж энэхүү төсөл анхнаасаа “хуудуутай” байсан нь нотлогдож эхлэв. Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийг ажлыг хариуцсан “Улаанбаатар смарт карт” компанийнхан хувийн хэвшлийнхний орлогыг хурааж авчихаад, буцааж өгөхдөө нийт орлогоос нь 50-60 хувиар дутааж өгсөн байна. Түүнчлэн хувийн хэвшлийнхний ярьж буйгаар анхнаасаа “Улаанбаатар смарт карт” компани нь тус төслийн сонгон шалгаруулалтад оролцоогүй гэнэ. Тэд автобусанд суурилуулсан 1800 ам.долларын үнэтэй карт уншигч төхөөрөмжийн нэг бүрийн үнэ дээр 3000 ам.доллар нэмж 4800 ам.доллараар суурилуулжээ. Ямартай ч энэ бүхэн Э.Бат-Үүл болон түүнийг тойрон хүрээлэгчдийн “бизнес” гэдэг нь тодорхой боллоо.

Түүнчлэн 2014 оны 8 сард нийтийн тээвэрт шинэчлэл нэрийдлээр 500 төгрөгний тасалбар худалдаанд гаргаж, түүгээрээ бүхий л өдрийн турш зорчих үйлчилгээг 10 хоногийн хугацаанд туршиж байсныг мартаагүй биз ээ.

Ингэхдээ хотын төсвөөс 1.3 тэрбум, нийтийн тээврийн хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөг гаргаж, автобусны зогсоол дээр  билет борлуулагч гаргасан. Тус туршилтын хугацаанд аль аль талдаа ашиг олоогүйгээр барахгүй, 3.1 тэрбум төгрөгийг 10 хоногийн дотор салхинд хийсгэсэн гэдэг.

Өөр нэгэн асуудал бол, хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Railbus”-ыг 2014 оны тавдугаар сард оруулж ирсэн нь юм.

Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч  байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд   хөнгөн галт тэргээр зорчиход 15-хан  минут зарцуулна хэмээж байлаа. Гэвч тэрхүү унаа нь нэг сарын дотор 1.8 сая төгрөг олж, 28 сая төгрөгийн алдагдал хүлээсэн.

Мөн найман тэрбум төгрөгийг угсраа автобус оруулж ирэхэд зарцуулсан. Тодруулбал нэг ширхэг угсраа автобусны үнэ нь 400 орчим сая төгрөгийн үнэтэй аж. Гэвч өнөөх өртөг зарж оруулж ирсэн угсраа автобус нь хөдөлгөөнд оролцож эхэлсэн даруйдаа голоороо тасарч, зорчигчдыг бэртээсэн билээ. Мэргэжилтнүүд тус угсраа автобусыг манай орны нөхцөлд тохирохгүй гэдгийг хэлсээр буй. Өвөл цаг хаяанд ирлээ. Одоо л чанар нь танигдана байх даа.

Эрхэм хотын даргын хэрэгжүүлсэн бас нэгэн ичмээр ажил бол “Азийн цагаан дагина” гэсэн гоё бичигтэй ч ашиг тусаа өчүүхэн ч өгөөгүй хогны “ногоон уут”. Гялгар уутыг байгаль дээр 60 жил амьдрах чадвартай “хог” гэдгийг ихэнх хүмүүс мэдэх байх. Гэтэл Улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг тус “ногоон уутанд” зарцуулсан гэдэг. Хотын иргэдийг хогоо ууталж суртал нь тараана гэсэн Э.Бат-Үүл даргын бас л нэг “бизнес” байсан юм.

Сүүлийн үед мөн л нэгэн дуулиан дагуулсан асуудал бол энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн, Нийслэл хотын албан татварын хууль юм. Тодруулбал, архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнгийн нэг хувийг татвар болгон төлөхөөр болсон. Ингэснээр Нийслэлчүүд зөвхөн өдрийн хоол идсэнийхээ төлөө төрд таван тэрбум төгрөг зүгээр өгөх болчихоод байгаа юм. Дэлхийн дахинд томоохон хотуудын оршин суугчид татвар төлдөг жишиг бий л байх. Гэтэл бид чинь 3 сая гаруйхан хүн амтай, Монголчууд шүү дээ. Энэ бол яах аргагүй цагаа олоогүй шийдвэр байв.

http://www.bolod.mn/Upload/news/20130607_oron-suuts_1.jpg

Дашрамд дурьдахад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг “Гэр хороололын дахин төлөвлөлт” нэрийдлээр өөрийн хүү Б.Чулуудайгийн “Гранд Лайн” ХХК-тай 11 тэрбумын гэрээ хийсэн тухай мэдээллийн сайтууд онцлон бичиж байна. Энэ тухай дэлгэрүүлж уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу. Түүнийг дарга болсноос хойш Улаанбаатар хотын ажиллагсдын тоо 2954-өөр, цалин 24 тэрбумаар /24,376,951,500/ нэмэгдсэн гэх судалгаа гарсан байна лээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид 2.345 тэрбумын урамшуулалыг улирал тутам авдаг болохыг дээрх хүснэгтээс харж болохоор байна. Дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Ийнхүү “Үүлэн үст” дарга маань татвар төлөгч бидний мөнгийг дураараа самарч гүйцлээ. Энд би түүний “булхайтай” холбоотой маш цөөхөн баримтыг дэлгэлээ. Цаашлаад таны мэдэх бас мэдэхгүй олон жишээ, баримт бий гэдгийг дурьдах хэрэгтэй.  Мөн та түүний анх дарга болохдоо хэлж байсан амлалтуудаас хэд нь биелснийг хуруу даран тоолоод үзээрэй. Эцэст нь хэлэхэд манай нийслэлд ийм захирагч хэрэггүй. Түүнийг яаралтай ажлаас нь огцруулъя!!!

П.ТОЙМЧХҮҮ

Эх сурвалж: FACT.MN


URL:

Нэр: Зочин Огноо: 9 October 2015

Цалингаа нэмсэн сайн дарга байна. Баяр хүргье Баярлалаа Бат Үүл дарга аа

Нэр: zochi Огноо: 9 October 2015

Бөгс ухагчид ажлаа эхлүүлжээ
МАН бхд хичнээнээр нь Улсыг маань самарч байлаадаа..ард иргэд биднийг малаас ч дор үзэж дураараа дургиж бсан.гэтэл энэ хүн гарч ирээд, бид сайхан зам дээр явж бна.сайхан байшин барилгад амьдарч бна.Эдийн засаг нэртэйй хулгай нүүрлэсэн хотыг маань өдий зэрэгтэй авч явахад болж бна.
МАН ажлаа хийхгүй хэрүүлээ хийж улсаа идэж бсан
АН энэ хүн хийгээд идэхэд яахавдээ
Энхболд Н Энхбаяр Баяр тэргүүтнүүдийг шүүх цаг нь болсон

Нэр: Anonymous Огноо: 9 October 2015

Алсын шуналтай хулгайч байжээ хурдан огцруулж улаанбаатарчууд биднийг стрессгуй амьдруулж огооч

Нэр: mmmmm Огноо: 9 October 2015

энэ ардчлалын нэр барьсан Бат-үүл мэтийн новшнуудыг дараагийн сонгуульд сонгохгүй шоронд явуул

Нэр: Zochin Огноо: 9 October 2015

Ene Batuul,Battulga hoeriig avlagaltai temtseh gazariihan shalgaasai da mungu ih idej bga shu

Нэр: рхөлл Огноо: 9 October 2015

Хогны уут,Дугаарын хязгаарлалт,Хотын татвар,Автобус богино эргүүлж хүрэх газраа 2 билет авдаг болсон,Ухаалаг болгож хэмээн төөрүүлсэн,Хүүдээ тендэр авч өгсөн,Гэр хороолол барилгажуулах нэрээр орон гэргүй болгосон,Газрын дээрэм үргэлжилсээр,худлаа ярьсаар гэх мэтбүгдийг бидний төлөө хйисэн гэх боловч буухдаа дандаа бидний эсрэг шийдвэр гаргасан.Хот утаанаасаа салсан уу?,Хур хогийн цэг алга болсон уу? Зун үерийн усан дундаа умбаж шумбасаар л ганц хийсэн зүйл нь усан хөшиг татсан ажлахгүй байгаа ккк Техникийн захыг зөөх үлгэр үргэлжилсээр …. за ганц гайгүй нь уулзаварууд шинэчлэгдсэн гэхдээ Бат-үүл ганцаараа хийчихсэн ч эд биш байх гэхдээ эдийн засгийн хувьд үр дүнтэй эд мөн ч юм уу биш ч юм уу? Уг нь их итгэж найдаж байсан юмсан дүнгээ тавиулах цаг ч дөхлөө дө хөөрхий

Нэр: Мөн ч их итгэсэн дэ ... Огноо: 9 October 2015

Мөн ч их итгэсэн дэ …
Мөн ч их найдсан да…

Нэр: эрх чөлөө Огноо: 9 October 2015

маш зөв. дэмжиж байна. энэ хүн бол зүгээр л өё хонзонгоор өвчилсөн өчүүхэн арчаагүй гар юм даа.

Нэр: Зочин Огноо: 9 October 2015

Би хувьдаа Улаанбаатар-д хэрэгжүүлсэн “Гудамж” төсөл үр ашгаа өгч байгаа гэж үздэг 50-60-аад жил болсон дулааны шугам хоолойнуудыг шинчиллээ , орон сууцнуудын халаалт эрс дээшилсэн “Хамадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна Бас ч гэж юм хийгээд байгаа юм биш үү Хотын тээвэрт Смарт картыг нэвтрүүлсэн нь зөв алхам , аливаа шинэ зүйл хэрэгжихдээ эхлээд хүндрэл гаралгүй яахав дээ

Нэр: Зочин Огноо: 9 October 2015

Би хувьдаа Улаанбаатар-д хэрэгжүүлсэн “Гудамж” төсөл үр ашгаа өгч байгаа гэж үздэг 50-60-аад жил болсон дулааны шугам хоолойнуудыг шинчиллээ , орон сууцнуудын халаалт эрс дээшилсэн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна Бас ч гэж юм хийгээд байгаа юм биш үү Хотын тээвэрт Смарт картыг нэвтрүүлсэн нь зөв алхам , аливаа шинэ зүйл хэрэгжихдээ эхлээд хүндрэл гаралгүй яахав дээ Э.Бат-Үүлийн хүү тендер авч болохгүй гэсэн хууль журам байхгүй л байх ,хийх ажлаа хийчэхсэн бол яадаг юм

Нэр: Anonymous Огноо: 9 October 2015

Зайлуульяаа зайлуулья

Нэр: tg Огноо: 10 October 2015

Манайхан шинэ содон өөрчлөлтөд дургүй мал маллаж бхдаа таарсан гарууд бүх ажлыг 100% УБчууд санаанд нийлүүлнэ гэж бхгүй миний бдлоор хийхл хэрэгтэй болж бна

Нэр: Anonymous Огноо: 10 October 2015

Гудамж тослтийг чингис бондын монгоор хийсэн зальтай хулгайч батуул оорийнхо монгоор хийсэн гэж чам шиг чукча нарыг мунхруулж байгаа юм тэр бондыг ондор хуутэй буцааж огох юм

Нэр: Anonymous Огноо: 10 October 2015

Ene huniig ogtruulah talaar tegeed yamar arga hemjee avhiin ? Hen zohion baiguulhiin ? Jagsval jagsii !!! Gariin useg tsugluulaya !!!

Нэр: H Огноо: 10 October 2015

Тэгээд урьдын засаг дарга Энхболд, Батбаяр эд нар юу хийсэн юм?

Нэр: Зочин Огноо: 11 October 2015

ГУДАМЖ ТӨСӨЛ ЧИНЬ БАТҮҮЛИЙН ХИЙСЭН АЖИЛ БИШ ШҮҮ. ГУДАМЖ ТӨСЛИЙН УДИРДАГЧ Т.БАТБОЛДЫН САНААЧЛАГААР ЭЗХЯ-НЫ САЙД АСАН ФОРТУНА БАТБАЯРЫН ХИЙСЭН АЖИЛ. БАТҮҮЛ БОЛОН ТҮҮНИЙ БАГИЙНХАН АЖИЛ ХИЙХ НЭРЭЭР АВЛИГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН ШҮҮ ДЭЭ. АМАН ДЭЭРЭЭ НЭГ ИХ ШУДРАГА ЦАРАЙЛСАН ХУДАЛЧ ДУРАКУУД АЧИР ДЭЭРЭЭ ИЙМ Л ШУНАЛЫН ТУЛАМНУУД БАЙЖЭЭ. ТА НАРЫГ БУРХАН ГЭСГЭЭХ ЦАГ ИРНЭЭ:

Нэр: дар Огноо: 11 October 2015

Хэт үнэтэй ТҮЦ машин, цагдаагийн гар утсыг шалгах хэрэгтэй. Эдгээрийг монголын компаниуд хийж чадна бас оруулж ирүүлчэж чадна.

Нэр: Иргэн Огноо: 12 October 2015

Үнэхээр нийслэл татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байгаа нь үнэн. Энэ хариуцлагагүй байдлыг улс төржүүлэх, намжуулах хэрэг огт байхгүй. Энэ чинь бидний амьдрал шүү дээ. Маш олон бодлогогүй, эсвэл бизнес үнэртсэн ажлууд хийж, мэдээллийн хэрэгслүүд барин тавин хэлж байхад үүнийг анзаарахгүй байх ёстой гэж үү. Шалгах хянах ёстой газрууд нь таг чиг байхыг бодоход баатар даргаас айдаг юм бол уудаа.

Нэр: Сэлэнгийн баруун таван сумынхнаас Огноо: 12 October 2015

УИХ-д нэр дэвшээд Содхүүг ялж чадалгүй Сэлэнгийн Цагаантолгой, Орхон, Орхонтуул, Номгон …. сумуудад ёстой 1 үйлээ үзэж билээ. Эхнэр нь ёстой шар махтайгаа хаттал явсаар байж ялуулсан. Сонгуулийн дүнг Үүлийн талд гаргахгүй бол машинуудынхаа сигналыг дарсаар л байх болно гээж гүрийгээд 1 оройжин Цагаантолгойнхныг унтуулаагүй юмдаг. Тэр үеэ бодвол ч идэж уухтайгаа болчжээ. Моринд хазаар суманд занги гэж бий. Одоо ингэсгээд stop болчихоо. Дэргэдэх хүмүүсээ байгаа гэхэл Дээд тэнгэрт бурхан гэж байдаг юм шүү

Сэтгэгдэл бичих