24 жилийн ялтай Г.Маралмаа амаржжээ
Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс ял сонсоод буй Г.Маралмаа өчигдөр амаржжээ. Шүүхээс түүний ялыг эдлүүлж, хүүхдийг нь нэг ой хүрэхээр асран хамгаалагчид нь өгөхөөр болоод буй.
Хэргийн тухайд нөхрийнхөө дөрвөн настай охиныг хэрцгийгээр хороосон хэрэгт буруутгагдаад буй хойд эх Г.Маралмаа, талийгаачийн эцэг Т.Цогт нарт шүүхээс оноож 24 жилийг чанга дэглэмтэй хорих ангид суух ял оноогоод байгаа юм.
Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 100.1, 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгаад байсан бөгөөд Т.Цогтын таван жилийн хорих ялыг гянданд үлдсэн 19 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бол Г.Маралмаагийн ялыг бүтнээр нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон билээ.
URL:





