Рианна загварын агентлаг нээжээ

Барбадоссын дуучин Рианна өөрийн уянгалаг дуунуудаас гадна дахин давтагдашгүй донж, хэв маягаараа алдартай нэгэн билээ. Тэгвэл өдгөө тэрбээр өөрийн болоод загвар, хэв маяг, гоо сайхны бусад мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцахаар шийджээ. Өөрийн эртний түнш Бенуа Демуитэй хамт тэрбээр Fr8me гэдэг агентлагийг нээсэн аж.

Тус агентлагийн ажилтнууд үс засалт, нүүр будалт зэргийг хийхээс гадна Улаан хивсний ёслол, дээдсийн үйл ажиллагаанд зориулагдсан хэв маягийг зохион бүтээх гэнэ. Рианна энэ ажилдаа тун дуртай бөгөөд тус агентлагийг нээх нь түүний эртний мөрөөдөл байжээ. Ажилтнаар нь түүний хувийн хэв маяг бүтээгч, донж оруулагчид болох Мила Моралес, Жэйсон Болден, Марсия Хэмильтон, Патрисия Моралес нар ажиллах аж.

“Гадаад үзэмж тухайн хүн бүрт маш чухал ач холбогдолтой зүйл. Ялангуяа алдартнуудын хувьд. Манай ажилтнууд тун чадварлаг. Энд мэргэжлийн хэв маяг бүтээгчид, донж оруулагчид ажиллана. Би аливаа ажилд шилдгүүдийг нь олж ажиллуулах авьяастай хүн дээ” хэмээн Рианна томорчээ.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих