С.Эрдэнэтэй холбогдох хэрэг хуулийн дагуу явагдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасан. Энэ нь тус компанийн 200 ажилтан шалтгаангүй ажлаас халагдах болсон, олон сар цалингаа авч чадаагүй учир ар гэр, үр хүүхэд нь өлсөж байгааг эцэргүүцэж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон нь энэ байсан.

Үүний дараа С.Эрдэнэтэй холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа аж.

Харин одоогоор гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын шалгалтын ажлыг явуулж дуусчээ. Мөн дараагийн ээлжинд хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоос эхлээд процессын ажиллагаа хийгдэж байгаа гэх мэдээллийг өглөө.

Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс-Таван толгой” компанийн албан тушаалтнуудыг сэжигтнээр татсан гэж мэдээлж байсан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү энэ талаар хэлэхдээ “Эрдэнэс-Таван толгой” компанийн албан тушаалтнуудыг сэжигтнээр татаж байцаасан зүйл байхгүй, хэргийн шалгалтын ажил явагдаж байна. Одоо хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоох зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу ажиллагаанууд зохих хууль журмын дагуу хийгдэж байна” гэсэн юм.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих