Увс аймгийн ИТХ-ын дарга шалгагдаж байна
Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайханд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж буй бололтой. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагаа дуусаагүй байна. Хэрвээ буруутайг нь тогтоовол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасаж, торгохоос гадна, 1-3 сараар баривчлах ял шийтгэнэ.
URL:













