Дуучин Б.Номин-Эрдэнийн хоолойн бичлэгийг зөвшөөрөлгүйгээр “Аватар” кинонд ашиглажээ

adf11e15-6951-4c58-882d-4b43f562d3b0Дэлхийд ашиг орлогоороо тэргүүлсэн Жемес Камероны бүтээл “Аватар” киног үзээгүй хүн ховор билээ.

Тэгвэл сүүлийн үед тус киноны  харь гарагийнхан янз бүрийн дуу авиа гаргадаг хэсэгт Монголын уртын дуучны хоолойг ашигласэн гэх мэдээлэл гарах болжээ.
Тодруулбал, “Шуранхай” хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнийн дуу хоолойг тус кинонд зөвшөөрөлгүй ашигласан болохыг ажиглагчид хэлсэн аж.
Гэтэл сонирхолтой нь 2008 онд гадаадын нэгэн студийн продюсер Абдул гэгч “Шуранхай” хамтлагийн тоглолтыг үзээд “Монголд брендийн дэлгүүр нээнэ. Түүний өнгө төрхийг харуулсан хөгжмийн бичлэг хэрэгтэй байна” гэж Б.Номин-Эрдэнээс гурван цагийн хоолойны бичлэг хийлгэж авчээ.

Энэ тухай дуучин бүсгүй “Абдулын хийгээд явсан тэр бичлэгийг маань “Аватар” киноны Аватарчуудын дуу хоолойг илэрхийлсэн тэр саундуудад тэр чигээр нь ашигласан байсан.

Харамсалтай нь тэр Абдул монголд ирэхээсээ өмнө хятадаар явсан гэж хэлж байсан. 

Тэгж явахдаа манайд ирж бичлэг хийсэн цаанаасаа ирнэ гэж төлөвлөсөн байсан уу эсвэл хятадын нэг муж гэж бодсон юмуу Хятадаас гэж орсон байдаг юм билээ. Би тэгээд тэр бичлэгийг хайж хайж өнгөрсөн жил л мэдсэн.

Эхлээд үзчихээд энэ ямар над шиг дуугардаг юм бэ, ямар сонин юм бэ гэж бодож байсан. Тэгээд лавшруулаад судлаад байсан чинь нөгөө Абдул маань тэр бичлэгээ Аваторынханд зарсан байсан” хэмээн ярьжээ.

 

mnews.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих